Home / Улс төр / Ши Жин Пин Тайваны сөрөг хүчний удирдагч Чэн Ли-Вун нар нүүр тулан уулзав.

Ши Жин Пин Тайваны сөрөг хүчний удирдагч Чэн Ли-Вун нар нүүр тулан уулзав.

Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пин өнөөдөр Тайваны гол сөрөг хүч болох Гоминьдан намын дарга Чэн Ли-Вунтай уулзаж, Тайваны асуудлаар энх тайвныг эрхэмлэсэн байр сууриа илэрхийлэв.

Энэхүү түүхэн уулзалт нь сүүлийн арав гаруй жилд тохиосон анхны уулзалт байлаа. Уулзалтыг Хятадын удирдагчид уламжлалт байдлаар өндөр зэрэглэлийн зочдоо хүлээж авдаг Ардын их танхимд зохион байгуулж, талууд Тайваны хоолойн эргэн тойронд энх тайван байдлыг хадгалах шаардлагатай гэдгийг онцолж харилцан санал солилцов.

Ши Жин Пин уулзалтын эхэнд “хоёр талын хүмүүс хоёулаа Хятад үндэстэн бөгөөд бидэнд энх тайван, хөгжил, харилцаа холбоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Энэ бол нийтлэг хүсэл мөрөөдөл” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Тэрээр мөн “Тайваны тусгаар тогтнол бол Тайваны хоолойн энх тайвыг сүйтгэгч гол хүчин зүйл бөгөөд бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв.

Чэн Ли-Вун уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, “Тайваны хоолой нь гэр бүлийн холбоо, соёл иргэншил, найдлагыг холбосон хоёр талын Хятад хүмүүсийн хамтарч хамгаалах энх тайвны бэлгэдэл болох ёстой” хэмээн мэдэгдсэн байна.

Тайваны сөрөг хүчний удирдагчийн айлчлал 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлж, Шанхай, Нанжинд зочилсны дараа Бээжин хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалт нь 2026 оны 5 дугаар сард болох Ши Жин Пин, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн зохиогдсон нь олон улсын анхаарлыг татлаа.

Тайваныг засаглаж буй намын Ерөнхийлөгч Лай Чин-Тэ батлан хамгаалах тусгай төсвийг нэмэгдүүлж 40 тэрбум долларт хүргэх төсвийг хэлэлцүүлэх гэж байгаа боловч Гоминьдан нам их хурлаар хэлэлцүүлэхийг эсэргүүцэн, саатуулсаар байгаа билээ.

БНХАУ, Тайван улсын хоорондын харилцаа, Нэг Хятад бодлого, Тайваны хоолойн тогтвортой байдал дэлхийн улс төрийн тавцанд улам бүр сонирхол татсаар байна.

Эх сурвалж: Al Jazeera, NPR, AP, South China Morning Post

#Тайвань #ХятадТайвань #ШиЖинПин #Гоминьдан #TaiwanChina #CrossStraitRelations #XiJinping #KMT

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
4:15 pm, Apr 20, 2026
temperature icon 11°C
clear sky
15 %
1010 mb
13 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:54 am
Sunset: 7:48 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
9°/11°°C 0 mm 0% 15 mph 15% 1010 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
3°/8°°C 0 mm 0% 3 mph 25% 1010 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
2°/5°°C 0 mm 0% 3 mph 33% 1012 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
1°/1°°C 0 mm 0% 4 mph 47% 1014 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 7 mph 74% 1019 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-0°/-0°°C 0 mm 0% 6 mph 74% 1020 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
4°/4°°C 0 mm 0% 7 mph 45% 1017 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 14 mph 32% 1014 mb 0 mm/h