Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэндээ анх удаа 5,000 ам.доллар давж, дээд амжилт тогтоов.
Олон улсын зах зээл дээр алтны үнэ унц нь 5,000 ам.долларыг давж, дэлхийн санхүүгийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Өнөөдөр алтны үнэ зарим арилжаанд үнэ 5,100 ам.долларт хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын улс төр, Трампын мэдэгдлүүд, геополитикийн хурцадмал байдал, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал зэргээс шалтгаалан аюулгүй хөрөнгө оруулалтын эрэлт огцом өссөн нь үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна.
Мөн төв банкууд ам.долларын хамаарлаа багасгаж, алт худалдан авах бодлого баримталж буй нь зах зээлийн хандлагад хүчтэй нөлөөлж байна.
Монгол улсын төв банк 2025 онд 16.5 тонн алт худалдан авсан бол 2026 онд 5-6 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters, InvestingLive






