NBA-ийн Бүх оддын тоглолт (All-Star) гэдэг зөвхөн шилдэг сагсан бөмбөгчдийн өрсөлдөөн биш, харин дэлхийн соёл, нөлөөллийн хамгийн том уулзвар цэг билээ. Энэ жилийн тоглолтын хамгийн халуун цэг нь талбай дээрх тохолт биш, харин үзэгчдийн суудалд тухалсан АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама, гэргий Мишэл Обама нарын дүр төрх байлаа. Өнөөдөр “Intuit Dome” ордонд цугласан 16 мянган үзэгчийн нүд камерын дуранд тэднийг хармагц баяр хөөрөөр бялхаж, тэр чигтээ нижигнэсэн алга ташилтаар дүүрсэн юм.
Барак Обамагийн хувьд сагсан бөмбөг бол зүгээр нэг сонирхол нь биш, түүний амьдралын салшгүй хэсэг. Чикаго хотын үнэнч хөгжөөн дэмжигч тэрээр ерөнхийлөгчийн суудлаа өгснөөс хойш улс төрөөс илүүтэй нийгмийн манлайлалд анхаарлаа хандуулах болсон. Тэрээр өөрийн “Obama Foundation”-оор дамжуулан залуу үеийнхнийг иргэний идэвхтэй оролцоонд уриалж, Чикаго хотноо босож буй “Barack Obama Presidential Center” төслөөрөө дамжуулан ирээдүйн удирдагчдыг бэлтгэж байна. Мөн түүний дуу хоолой өнөөдөр байгаль орчин, нийгмийн өөрчлөлтийн тухай өгүүлэх баримтат кинонуудад “хөтөч” болон сонсогдож, олон нийтийн оюун санаанд нөлөөлсөөр байгаа юм.
Харин Мишэл Обама “Higher Ground Productions”-аар дамжуулан медиа ертөнцөд хүчтэй өрсөлдөж байна. Тэрээр подкаст, ном, кино контентуудаараа дамжуулан эрүүл амьдралын хэв маяг, сэтгэлзүйн тэнцвэр, хувь хүний хөгжлийн тухай маш дотно бөгөөд хүчтэй мессежнүүдийн дэлхий дахинд түгээж байгаа билээ.
NBA All Star-ын нүүрний эгнээнд энгийн атлаа эрхэмсэг харагдах тэдний төрх нь орчин үеийн Америкийн нэгэн бэлгэдэл мэт харагдав. Улс төрийн хатуу тайзнаас буусан ч спорт, соёл, нийгмийн зүтгэлтэн гэх статусаараа тэд олны дунд “од” хэвээр үлдэж чаджээ. Энэхүү үйл явдал нь спортын арга хэмжээ гэдэг зөвхөн ялалт, онооны төлөөх тэмцэл биш, харин нийгмийн манлайлагчид олон нийттэйгээ нэгдэж, урам зориг түгээдэг амьд харилцааны талбар гэдгийг батлан харууллаа.
Эх сурвалж: NBA
#NBAAllStar #Obama #MichelleObama #BasketballCulture #Leadership #ShortlyMN #ObamaFoundation #HigherGround #BasketballLifestyle #GlobalInfluence #Манлайлал #СагсанБөмбөг #Шортли






