Home / Улс төр / Орос-Украйны энхийн хэлэлцээ Ираны дайнаас болж хойшлов.

Орос-Украйны энхийн хэлэлцээ Ираны дайнаас болж хойшлов.

АНУ болон Израйлийн Ойрх Дорнод дахь цэргийн ажиллагаанаас үүдэлтэй хурцадмал байдлын улмаас Орос, Украйн, АНУ-ын гурван талт уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрчээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ долоо хоногийн гуравдугаар сарын 5-6-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан энхийн хэлэлцээ Иран, Израйл, АНУ-ын хооронд үүссэн цэргийн мөргөлдөөний нөлөөгөөр хойшлогдсон байна. Ойрх Дорнод дахь аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж, бүс нутгийн нислэгийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн нь уг шийдвэрийн гол шалтгаан болжээ.

Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский “Ираны нөхцөл байдлын улмаас гурван талын уулзалтыг түр хугацаанд хойшлуулж байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр аюулгүй байдлын нөхцөл боломжтой болсон үед хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, хэрэв Ойрх Дорнод дахь нөхцөл байдал ойрын хугацаанд намжихгүй бол энхийн хэлэлцээг Туркийн Истанбул хот эсвэл Швейцарын Женев хотод зохион байгуулах боломжийг талууд судалж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн олон улсын анхаарал татаж буй нэг асуудал нь Ираны үйлдвэрлэсэн “Шахед” төрлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд юм. Эдгээр дроныг Орос улс Украины эсрэг дайнд ашиглаж байсан бөгөөд сүүлийн үеийн мөргөлдөөнд Израйл болон АНУ-ын цэргийн баазуудын эсрэг ашиглаж байгаа тухай мэдээлэл гарчээ.

Үүнтэй холбоотойгоор АНУ болон Персийн булангийн орнууд дроны эсрэг хамгаалалтын талаар Украины туршлагаас суралцах сонирхолтой байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Зеленский энэ талаар “Бид туршлагаа хуваалцахад бэлэн. Гэхдээ энэ нь Украйны өөрийн батлан хамгаалах чадавхид сөргөөр нөлөөлөх ёсгүй” хэмээн онцолжээ.

Одоогоор гурван талын уулзалтын шинэ тов зарлагдаагүй байгаа бөгөөд энхийн хэлэлцээ дахин эхлэх эсэх нь Ойрх Дорнод дахь цэргийн хурцадмал байдал намжих эсэхээс шууд хамаарах юм. Энэ хугацаанд Орос-Украйны дайны гал ассаар байх нь маш харамсалтай мэдээ болж байна.

Тоймч: Х.Одхүү

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
8:40 pm, May 4, 2026
temperature icon 14°C
broken clouds
28 %
1003 mb
13 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 75%
Visibility: 10 km
Sunrise: 5:30 am
Sunset: 8:08 pm
Hourly Forecast
11:00 pm
temperature icon
10°/13°°C 0 mm 0% 7 mph 36% 1003 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/10°°C 0 mm 0% 6 mph 49% 1004 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 6 mph 67% 1006 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
6°/6°°C 0 mm 0% 11 mph 56% 1009 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 16 mph 53% 1011 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 18 mph 36% 1010 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 15 mph 30% 1009 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
6°/6°°C 0 mm 0% 15 mph 37% 1012 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%