Home / Эдийн засаг, бизнес / Хятадын Ардын Их Хурал хуралдаж шинэ 5 жилийн стратегиа хэлэлцэн батлав. Харин Монгол Улс бэлэн үү?

Хятадын Ардын Их Хурал хуралдаж шинэ 5 жилийн стратегиа хэлэлцэн батлав. Харин Монгол Улс бэлэн үү?

Бээжин хотноо 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын 14 дэх удаагийн Ардын Их Хурлын 4 дүгээр чуулган болж, Хятадын эдийн засаг, батлан хамгаалах бодлого болон ирэх жилүүдийн хөгжлийн стратегийг тодорхойлох хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Ардын Их Хурал буюу National People’s Congress (NPC) нь БНХАУ-ын төрийн хамгийн дээд эрх мэдлийн байгууллага бөгөөд улсын хууль тогтоох дээд институтэд тооцогддог.

Хятадын Үндсэн хууль болон Ардын Их Хурлын зохион байгуулалтын тухай хуулийн дагуу тус байгууллага нь төрийн бодлого, эдийн засгийн стратеги, хууль тогтоомжийг батлах бүрэн эрхтэй юм. Ардын Их Хуралд ойролцоогоор 3000 орчим төлөөлөгч оролцдог бөгөөд мужууд, өөртөө засах бүсүүд, төвд захирагдах хотууд, Хонконг, Макао, Тайванийн төлөөлөл болон Ардын Чөлөөлөх Армиас сонгогддог.

Төлөөлөгчид 5 жилийн бүрэн эрхтэй бөгөөд жил бүрийн гуравдугаар сард Бээжин хотын Их Ардын ордон (Great Hall of the People)-д чуулдаг. Гишүүдийг шууд бус, шаталсан сонгуулийн системээр сонгодог бөгөөд иргэд эхлээд орон нутгийн түвшний Ардын хурлын төлөөлөгчдийг сонгож, дараагийн шатанд мужийн болон улсын түвшний төлөөлөгчид бүрддэг.

2026 оны чуулганы үеэр Хятадын Ерөнхий сайд Ли Чян Хятадын Засгийн газрын ажлын тайланг танилцуулж, 2026 оны эдийн засгийн өсөлтийг 4.5–5 хувь орчимд барих зорилтыг дэвшүүлсэн нь дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал, түүхийн эдийн нөөцийн хомсдол, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүндрэл зэрэг хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна.

Мөн батлан хамгаалах салбарын төсвийг ойролцоогоор 7 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулж, армийн шинэчлэл, өндөр технологийн зэвсэг, цахим болон хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэхээр болжээ. Ингэснээр Хятадын 2026 оны батлан хамгаалах зардал ойролцоогоор 1.9 их наяд юань (ойролцоогоор 275 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй байна.

Чуулганы гол сэдвүүдийн нэг нь 2026–2030 оны 15 дахь таван жилийн хөгжлийн төлөвлөгөө байв. Энэхүү стратеги нь Хятадын эдийн засгийг илүү технологид суурилсан хөгжлийн шатанд шилжүүлэх зорилготой бөгөөд хиймэл оюун ухаан, робот, хагас дамжуулагч, өндөр технологийн үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байна. Мөн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, газрын тос, нүүрс болон байгалийн хийн стратегийн нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх бодлогыг хэлэлцжээ.

Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ удаагийн Ардын Их Хурлаар Монгол Улсыг шууд нэрлэсэн тусгай шийдвэр гараагүй боловч бүс нутгийн хамтын ажиллагаа, “Бүс ба Зам” санаачилгыг үргэлжлүүлэх бодлого нь Монгол Улсад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх боломжтой юм. Тухайлбал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор, хил дамнасан төмөр зам, эрчим хүч болон уул уурхайн тээвэр логистикийн төслүүд нь Хятадын эдийн засгийн бодлоготой шууд холбоотой хэвээр байна. Шинэ төлөвлөгөөнд Хятад улс ган, металлурги, химийн үйлдвэр, машин үйлдвэрлэл зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд үүнтэй уялдан нүүрс, нефть, байгалийн хий зэрэг эрчим хүчний нөөцийг тогтвортой хангах асуудлыг онцолжээ. Мөн стратегийн нефтийн болон нүүрсний нөөц бүрдүүлэх, эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах бодлогыг тодорхойлсон байна.

Энэхүү бодлого нь Хятадын эрчим хүч, түүхий эдийн эрэлт ойрын жилүүдэд өндөр хэвээр байхыг илтгэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд томоохон боломж, мөн сорилтыг нэгэн зэрэг авчирч байна. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд түүний дотор нүүрсний экспортын гол зах зээл нь Хятад улс юм. Хэрэв Хятад улс хүнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх бодлогоо идэвхтэй хэрэгжүүлбэл Монголын коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын ховор зэрэг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх нь гарцаагүй.

Гэвч энэ боломжийг ашиглахын тулд Монгол Улс олборлолт, дэд бүтэц, логистик, экспортын бодлогоо илүү бодитойгоор сайжруулах шаардлагатай байна. Юуны өмнө хил дамнасан тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна. Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам зэрэг төслүүдийг бүрэн ашиглалтад оруулж, нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь экспортын хэмжээг мэдэгдэхүйц өсгөх боломж юм.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эд хэлбэрээр бус, боловсруулсан бүтээгдэхүүн болгон экспортлох бодлого хэрэгжүүлэх шаардлага улам бүр тодорч байна. Нөгөө талаас Монгол Улс зах зээлээ төрөлжүүлэх, логистикийн шинэ гарц нээх, эрчим хүч болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр Хятадын эдийн засгийн шинэ стратегиас үүсэх боломжийг ашиглан экспортын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ард иргэдийн амьдралыг бодитоор өөд татах боломж бүрдэх юм.

Ийнхүү Хятадын 2026-2030 оны хөгжлийн шинэ төлөвлөгөө нь зөвхөн Хятадын дотоодын эдийн засгийн бодлого төдийгүй бүс нутгийн түүхий эдийн зах зээлд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Харин энэ өөрчлөлтөд Монгол Улс хэр зэрэг бэлэн байж, бодлогын түвшинд ямар алхам хийх нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх чухал асуудал болж байна.

Тоймч Х.Одхүү

#China #NPC #TwoSessions #ChinaEconomy #Beijing #ShortlyNews#Хятад#АрдынИхХурал#5ЖилийнТөлөвлөгөө#ХятадынЭдийнЗасаг#МонголЭдийнЗасаг#Эдийн засаг#экспорт#МонголЭкспорт#НүүрснийЭкспорт #УулУурхай#ЭдийнЗасгийнӨсөлт#Худалдаа#Бүс нутгийн хамтын ажиллагаа#МонголХятад#БүсБаЗам#ЭдийнЗасгийнКоридор#ХилДамнасанТээвэр

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%
loader-image
Ulaanbaatar
9:19 pm, Apr 28, 2026
temperature icon 8°C
clear sky
27 %
1016 mb
11 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:40 am
Sunset: 7:59 pm
Hourly Forecast
11:00 pm
temperature icon
8°/9°°C 0 mm 0% 5 mph 29% 1015 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 6 mph 31% 1015 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
6°/6°°C 0 mm 0% 6 mph 34% 1015 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 6 mph 31% 1014 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 5 mph 18% 1011 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
18°/18°°C 0 mm 0% 10 mph 18% 1009 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
14°/14°°C 0 mm 0% 15 mph 38% 1010 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
6°/6°°C 0 mm 0% 18 mph 62% 1015 mb 0 mm/h