Home / Дэлхийн мэдээ / Хойд Солонгос ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүддээ зориулж дурсгалын музей нээж байна.

Хойд Солонгос ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүддээ зориулж дурсгалын музей нээж байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Орос-Украйны дайнд тулалдаж яваад амь үрэгдсэн цэргүүддээ зориулан Пхеньянд “Гадаад цэргийн ажиллагааны байлдааны гавьяаны дурсгалын музей”-г нээж, Москватай цэргийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх амлалт өгөв.

Тус музейн нээлтийн ёслол 2026 оны 4 дүгээр сарын 26-ны Ням гарагт Пхеньянд болсон бөгөөд энэ нь Курск орчимд болсон ширүүн тулаан дууссаны нэг жилийн ойтой давхцуулан зохион байгуулагджээ.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Батлан хамгаалахын Сайд Андрей Белоусов, Төрийн Думын дарга Вячеслав Володин нар тэргүүтэй өндөр хэмжээний төлөөлөгчид оролцож хүндэтгэл илэрхийлсэн байна. Ким Жон Ун музейг нээж үг хэлэхдээ амь үрэгдсэн цэргүүд нь “Солонгос ард түмний баатарлаг байдлын бэлгэдэл” хэвээр үлдэж, “Хойд Солонгос-Оросын ард түмний ялалтын жагсаалыг” дэмжих болно гэж онцолжээ. Тэрээр мөн АНУ болон холбоотон орнуудын ноёрхлын төлөвлөгөө, цэргийн идэвхтэй үйл ажиллагааны эсрэг тэмцэл гэжээ.

Уулзалтын үеэр Белоусов сайд ОХУ нь Хойд Солонгостой 2027-2031 оны цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Володин Кимд Путины захиаг уншиж сонордуулан, тус музей нь хоёр улсын найрамдал, эв нэгдлийн тод бэлгэдэл болно хэмээн дурджээ.

Өмнөд Солонгосын тагнуулын албанаас Хойд Солонгос ойролцоогоор 14,000-15,000 цэрэг илгээснээс 2,000 орчим нь амь үрэгдсэн гэж тооцоолсон бол Украйн болон барууны эх сурвалжуудад мэдээлснээр 6,000 гаруй цэрэг амь үрэгдсэн гэж үздэг юм. Шинэхэн нээгдсэн музейд олзлогдсон Украины зэвсэг, барууны улсуудаас нийлүүлсэн цэргийн техникийг дэлгэн үзүүлжээ.

Ким Жон Ун 2022 оноос хойш гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг Москва руу эргүүлж, цэрэг, уламжлалт зэвсгээр хангаж байгаагийн хариуд эдийн засгийн дэмжлэг, цэргийн  өндөр технологи авч байна гэж шинжээчид үзэж байна. Өмнөд Солонгос, АНУ болон холбоотон орнууд ОХУ Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг сайжруулах өндөр технологийг дамжуулж буйд эмзэглэж байгаа юм.

Москва-Пхеньяны цэргийн эвсэл дайны дараа ч хүчтэй үргэлжлэх төлөвтэй байгаа нь Зүүн Хойд Азийн аюулгүй байдал болон АНУ, Өмнөд Солонгосын хувьд шинэ сорилт авч ирж байна.

Эх сурвалж: Al Jazeera #ХойдСолонгос #Орос #КимЖонУн #Курск #Украин #Путин #Шортлимн #NorthKorea #Russia #Ukraine #Pyongyang #Shortlymn

Орос-Украйны дайны цэргийн хохирол

Орос-Украйны дайны цэргийн хохирол

2022 оны 2 сараас 2026 оны 4 сар хүртэлх тооцоолол. Талбар бүрийг сонгож үзнэ үү.

Нийт хохирол
1.0–1.3 сая
амь үрэгдсэн + шархтай
Амь үрэгдсэн
200–325 мянга
эх сурвалжаас хамаарч
2024 оны 11 сар
45,000+
хамгийн их сартай
ОХУ-ын цэргийн хохирол: Барууны тагнуулын алба, CSIS-ийн тооцооллоор 2022 оны 2 сараас хойш 1.0–1.3 сая Оросын цэрэг амь үрэгдэх, шархдах хохирол амссан. Украйны Ерөнхийлөгч Зеленский 2026 оны 3 сард Оросын баримт бичигт тулгуурлан 1,315,000 хүн хохирсон гэж мэдэгдсэн. 2024 оны 11 сар нь дайны түүхэн дэх хамгийн ширүүн сар бөгөөд ганц сард 45,000 гаруй цэрэг хохирсон.
Эх сурвалж: CSIS (2026.01), UK MoD (2025.12), Estonian Foreign Intelligence (2026.02), Mediazona/BBC
Нийт хохирол
400–600 мянга
амь үрэгдсэн + шархтай
Амь үрэгдсэн
55,000–140,000
эх сурвалжаас хамаарч
Сураггүй алга болсон
90,000+
95% нь цэргийнхэн
Украйны цэргийн хохирол: Зеленский 2026 оны 2 сард 55,000 цэрэг амь үрэгдсэн гэж зарласан бол BBC 140,000 гэсэн тооцоо гаргасан. CSIS-ийн тооцоогоор нийт 500,000–600,000 цэргийн хохирол гарсан. UALosses төсөл 91,559 цэргийн нэрийг баталгаажуулж, 95,165 нь сураггүй алга болсон. Дайны эхэн үед өдөрт 100–500 цэрэг алагдаж байсан бол 2026 онд хохирлын хэмжээ багасч ирсэн.
Эх сурвалж: Zelenskyy (2026.02), BBC (2025.12), CSIS (2026.01), UALosses, Economist
Илгээсэн цэрэг
14,000–15,000
ӨСу-ын тагнуулын тооцоо
Амь үрэгдсэн
2,000–6,000+
эх сурвалжаас хамаарч
Хохирлын хувь
14–43%
илгээсэн цэргээс
Хойд Солонгосын цэргүүд: 2024 оны намар Курскийн фронтод тулалдсан. Өмнөд Солонгосын тагнуулын алба 14,000–15,000 цэрэг илгээгдсэнээс 2,000 нь амь үрэгдсэн гэж тооцоолсон бол Украйн болон барууны эх сурвалжууд 6,000+ амь үрэгдсэн гэсэн өөр тооцоо гаргадаг. Эхэн үед тулааны туршлагагүй, газар орны мэдлэггүйн улмаас Украйны дрон, артиллерийн дайралтанд хүнд хохирол амссан. Кремль 2026 оны 4 сард Пхеньянд “Гадаад цэргийн ажиллагааны байлдааны гавьяаны дурсгалын музей” нээх ёслолд оролцсон.
Эх сурвалж: ӨСу-ын Үндэсний Тагнуулын Алба, Reuters, KCNA, Ukrainian intelligence
Гадаад дайчид (нийт)
18,000+
128 орноос (Украйны мэдээлэл)
BBC баталгаажуулсан
523
28 орноос гарсан амь үрэгдсэн
Хамгийн олон хохирол
Балбачуул
70 баталгаажсан, ~50 сураггүй

ОХУ-ын талд тулалдсан гадаад дайчдын тооцоо:

🇨🇺 Куба
1,000–20,000
🇳🇵 Балба
2,000–15,000
🇮🇳 Энэтхэг
~125
🇱🇰 Шри Ланка
~288
🇨🇳 Хятад
150+
🇾🇪 Йемен
олон зуу
Бусад орны цэргүүд: Москва дайны явцад 128 гаруй орноос хөлсний дайчид элсүүлсэн. Куба нь хамгийн их хувийг эзэлдэг — 2025 оны 7 сард El Pais 20,000 кубанчууд элссэн гэж тэмдэглэсэн. АНУ-ын Гадаад Хэргийн Яамны 2025 оны 10 сарын баримтад зөвхөн 1,000–5,000 хүн идэвхтэй тулалдаж буй гэж бичсэн. Балба орноос 15,000 хүн орох боломжтой бөгөөд 70 нь баталгаажин амь үрэгдсэн, 50 сураггүй алга болсон. Африкийн орнуудаас (Кени, Камерун) тодорхойгүй тооны цэргүүд цуглуулагдсан байна. BBC-ийн судалгаагаар нийт 28 орноос гаралтай 523 гадаадын дайчдын нас барсан тохиолдол баталгаажсан.
Эх сурвалж: Wikipedia, BBC Russian, El Pais, Reuters, US State Department, Ukrainian Intelligence (HUR)

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%
loader-image
Ulaanbaatar
6:12 pm, Apr 28, 2026
temperature icon 18°C
clear sky
13 %
1015 mb
9 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 5:40 am
Sunset: 7:59 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
12°/16°°C 0 mm 0% 3 mph 17% 1015 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
9°/12°°C 0 mm 0% 5 mph 25% 1016 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 6 mph 31% 1015 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 6 mph 32% 1014 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
9°/9°°C 0 mm 0% 6 mph 29% 1013 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
16°/16°°C 0 mm 0% 6 mph 17% 1011 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
19°/19°°C 0 mm 0% 10 mph 17% 1008 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
14°/14°°C 0 mm 0% 15 mph 39% 1009 mb 0 mm/h