Home / Эдийн засаг, бизнес / Хятад Африкийн 53 оронд 0% тарифын бодлого нэвтрүүлнэ.

Хятад Африкийн 53 оронд 0% тарифын бодлого нэвтрүүлнэ.

БНХАУ 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дипломат харилцаатай Африкийн 53 улсын Хятад улс руу экспортлох бараанд 0 хувийн тариф буюу татвар тооцохгүй байх бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь өмнө нь зөвхөн хамгийн буурай хөгжилтэй 33 улсад олгож байсан хөнгөлөлт бөгөөд үүнийгээ бүх Африк даяар тэлж буй том алхам болж байна.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Гаалийн Тарифын Хорооны мэдэгдсэнээр, 2026 оны 5 дугаар сарын 1-нээс 2028 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд энэхүү тарифын бодлого үргэлжлэх бөгөөд талууд харилцан тохиролцож цаашид сунгах боломжтой гэж мэдээлсэн байна.

Тус бодлогоор Хятад улс нь дипломат харилцаатай бүх Африкийн орон болон бүх хамгийн буурай хөгжилтэй орнуудад нэг талын тэг тариф тогтоосон анхны томоохон эдийн засагт тооцогдох болж байна. Тарифын квотод багтсан бүтээгдэхүүний хувьд 0 татвар төлөх бол квотоос гадуурх тарифыг хэвээр үлдээсэн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь энэ бодлого нь Африкийн чанартай бүтээгдэхүүнийг Хятадын өрхүүдэд хүргэж, Африкт Хятадын хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл, шинэчлэлийн олон талын боломжийг бий болгоно гэж мэдэгдэв.

Дэлхий нийтэд дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс тариф тогтоодог бол Хятадын энэхүү алхам нь Африкийн аж үйлдвэржилт болон Хятад-Африкийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Xinhua, China Daily

#ШортлиТойм #ХятадАфрик #ТэгТариф #Худалдаа #ОлонУлс #China #Africa #ZeroTariff #Trade

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
3:12 pm, Nov 14, 2026
temperature icon -5°C
scattered clouds
80 %
1030 mb
11 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 7:56 am
Sunset: 5:17 pm
Hourly Forecast
5:00 pm
temperature icon
-6°/-5°°C 0 mm 0% 7 mph 83% 1030 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
-9°/-7°°C 0 mm 0% 6 mph 89% 1034 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
-10°/-10°°C 0 mm 0% 3 mph 95% 1038 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
-11°/-11°°C 0 mm 0% 2 mph 97% 1040 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
-11°/-11°°C 0 mm 0% 2 mph 95% 1040 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-12°/-12°°C 0 mm 0% 3 mph 92% 1040 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
-7°/-7°°C 0 mm 0% 2 mph 71% 1037 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
-5°/-5°°C 0 mm 0% 2 mph 67% 1035 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%