Хятад улсын “Шэньжоу-23” сансрын хөлгийн гурван нисэгч 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Тяньгун сансрын станцад амжилттай залгагдан орж, өмнөх ээлжийн гурван нисэгчтэй уулзан ээлж солилцох ажиллагааг эхлүүллээ. Ингэснээр Хятадын сансрын станц тасралтгүй хүнтэй ажиллах хөтөлбөрийн дараагийн шат эхэлж байна.
Шинээр ирсэн баг ирэх зургаан сарын хугацаанд сансрын орчны нөлөө хүний биед хэрхэн нөлөөлөх, материал судлал, биотехнологи болон сансрын технологийн чиглэлээр олон арван туршилт, судалгаа хийхээр төлөвлөжээ. Мөн задгай сансарт ажиллах ажиллагаа, шинэ тоног төхөөрөмжийн туршилт болон станцын хэвийн ажиллагааг хангах үүргийг гүйцэтгэх юм.
Тяньгун сансрын станц нь Хятадын бие даан байгуулсан байнгын ажиллагаатай сансрын лаборатори бөгөөд тус улс сарны судалгаа, алслагдсан сансрын нислэг зэрэг урт хугацааны зорилтууддаа хүрэх суурь дэд бүтэц гэж үздэг. Шэньжоу-23 багийн амжилттай нисэн ирсэн явдал нь Хятадын хүнтэй сансрын хөтөлбөр тогтвортой хөгжиж байгааг харуулсан ээлжит алхам боллоо.
Сонирхуулахад багийн цорын ганц эмэгтэй гишүүн нь Хятадын онцгой бүс нутаг болох Хонг Конг гаралтай Ли Жя Ин юм. Тэрээр 1982 онд төрсөн бөгөөд компьютерын мэргэжилтэй, доктор зэрэгтэй юм.
Эх сурвалж: CCTV














