Home / Улс төр / Иран цахилгаан станцуудаа “хүний гинж”-ээр хамгаалахаар боллоо.

Иран цахилгаан станцуудаа “хүний гинж”-ээр хамгаалахаар боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд улам хатуу цохилт өгөхөөр заналхийлж буй эмзэг энэ мөчид Тегераны зүгээс өвөрмөц хариу алхам хийлээ. Тэд иргэдийг бие биедээ гараа өгч, цахилгаан станцуудаа хүрээлж амиараа хамгаалахыг уриаллаа.

“Мягмар гараг бол Цахилгаан станц, Гүүрний өдөр байх болно хоолойгоо нээ, эс бөгөөс там дотор амьдрах болно” гэж Трампын сүрдүүлсэн өдөр Монголын цагаар лхагва гарагийн шөнө эхлэх юм.

Ираны Спорт, залуучуудын яамны Дэд сайд Алиреза Рахими улсынхаа тамирчид, уран бүтээлчид болон оюутнуудыг цахилгаан станцуудын эргэн тойронд “хүний гинж” байгуулахыг уриалсан бөгөөд энэ нь АНУ-ын боломжит цохилтоос үндэснийхээ дэд бүтцийг хамгаалах амин чухал арга хэмжээ гэж тайлбарлаж байна.

Уриалга нь Трампын нийгмийн сүлжээнд хийж буй заналхийллийн эсрэг маш том ухаалаг алхам боллоо. Трамп олон мянган энгийн иргэдээр бүслэгдэн хамгаалагдсан нийгмийн дэд бүтцүүдэд цохилт хийхгүй гэж найдаж байна.

Харин олон улс нэг дуугаар Трампыг зэмлэж байна. НҮБ-ын төлөөлөгч иргэний дэд бүтцэд халдах олон улсын хуулиар хориотой гэж анхааруулсан бол хуулийн экспертүүд Трампын заналхийллийг “тодорхой хэмжээгээр хууль бус арга хэмжээний сүрдүүлэг” хэмээн тодорхойлов.

Иран улс нийт 92 сая хүнд эрчим хүч нийлүүлдэг тул станцуудыг устгавал эмнэлэг, усан хангамж, хүнсний хангамжийн сүлжээнд шууд нөлөөлж олон сая хүний амь нас эрсдэлд орох болно.

Дайсагнагч талуудыг зуучлах дипломат арга хэмжээний хүрээнд Пакистан, Египет, Турк улсуудаар дамжуулж 45 хоногийн гал зогсоох санал тавигдсан боловч Иран, АНУ аль аль нь дэмжсэнгүй.

Одоо цаашид дайны үйл явц хэрхэн үргэлжлэхийг анхааралтай ажиглах л үлдлээ. Даян дэлхий энх тайван байг.

Эх сурвалж: Firstpost, NPR, Al Jazeera, CBS News #Иран #АНУИранДайн #Трамп #ХормузынХоолой #ЦахилгааныСтанц #Iran #Trump #USIranWar #HormuzStrait #Shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

loader-image
Ulaanbaatar
8:30 pm, Apr 18, 2026
temperature icon -1°C
broken clouds
93 %
1011 mb
15 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 75%
Visibility: 3 km
Sunrise: 5:58 am
Sunset: 7:45 pm
Hourly Forecast
11:00 pm
temperature icon
-8°/-3°°C 0 mm 0% 25 mph 86% 1014 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
-10°/-7°°C 0.2 mm 20% 29 mph 80% 1020 mb 0.17 mm/h
5:00 am
temperature icon
-11°/-11°°C 0 mm 0% 25 mph 62% 1027 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
-11°/-11°°C 0 mm 0% 24 mph 58% 1030 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
-7°/-7°°C 0 mm 0% 24 mph 36% 1028 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
-3°/-3°°C 0 mm 0% 25 mph 25% 1023 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
1°/1°°C 0 mm 0% 21 mph 24% 1018 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
-2°/-2°°C 0 mm 0% 4 mph 37% 1019 mb 0 mm/h