Home / Дэлхийн мэдээ / Дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч үнээ нэмэхээр болжээ.

Дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч үнээ нэмэхээр болжээ.

АНУ-Ираны дайны улмаас түүхий эдийн нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор дэлхийн хамгийн том бэлгэвч үйлдвэрлэгч Karex компани бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хүртэл хувиар нэмэхээр болсноо зарлав.

Малайзад төвтэй Karex компани нь жил бүр 5 тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэж Durex, Trojan зэрэг дэлхийн тэргүүлэх брэндүүдийг хангадаг юм.

Компанийн Гүйцэтгэх захирал Гох Миа Киат Reuters, Bloomberg агентлагуудад өгсөн ярилцлагадаа дайн эхэлснээс хойш үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ өртөг огцом өсөж нийлүүлэлт тасалдсан хэмээн мэдэгджээ. Хэрэв байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл үнийн өсөлт 30 хувиас ч давж магадгүй гэж тэрээр анхааруулав.

Karex компанийн үйлдвэрлэлд газрын тосноос гаргаж авдаг аммиак (латексийг хадгалахад), силиконд суурилсан тослох материал зэрэг олон түүхий эд шаардлагатай байдаг. Усан замын хаалт нь тээврийн зардлыг өсгөж, нийлүүлэлтийг удаашруулснаар түүхий эдийн хомсдол үүсгээд байна.

Гох Миа Киатын хэлж буйгаар энэ оны эхнээс хойш бэлгэвчний эрэлт дэлхий даяар 30 орчим хувиар өссөн байна. Тэрээр хүнд цаг үед бэлгэвчний хэрэглээ улам нэмэгддэг. Жишээ нь ирэх жил ажилтай байх эсэхээ мэдэхгүй, улс орны ирээдүй тодорхой бус байхад хүмүүс хүүхэдтэй болохоос болгоомжилдог хэмээн онцолжээ.

Бэлгэвчний үнийн өсөлт нь дэлхий даяар бэлгийн замын халдварыг нэмэгдүүлж, төлөвлөгдөөгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоог өсгөх эрсдэлтэй. Ялангуяа үнэгүй бэлгэвчний тараалтад тулгуурладаг Африк, Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнууд, мөн Их Британийн NHS зэрэг улсын эрүүл мэндийн тогтолцоонд төсвийн дарамт шууд тусна гэж шинжээчид үзэж байна.

Ираны дайн дэлхийн эрчим хүчний зах зээлийг доргиогоод зогсохгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч өсгөж байна. Персийн булан дахь тээврийн тасалдал нь бордооны үнийг нэмэгдүүлж, компьютерын чип үйлдвэрлэлд ашигладаг гелийн хомсдол үүсгэж, савласан уснаас эхлээд сүү, жимс, элсэн чихрийн үнэ өсөх болсон байна.

Мөн агаарын тээврийн тийзийн дундаж үнэ өнгөрсөн оныхоос 24 хувиар нэмэгджээ.

Дэлхийн эдийн засагт учирч буй нөлөөлөл ийнхүү улам бүр тод харагдаж буй энэ үед АНУ-Ираны хоорондох энхийн хэлэлцээр хэрхэх нь тодорхой бус хэвээр байна.

Эх сурвалж: BBC, Reuters, Bloomberg

#Иран #Бэлгэвч #Karex #Эдийнзасаг #ХормузынХоолой #Дайн #Iran #Condom #Economy #Hormuz #War #Шортлимн

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%
loader-image
Ulaanbaatar
7:01 pm, Apr 24, 2026
temperature icon 15°C
scattered clouds
17 %
1006 mb
13 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 40%
Visibility: 10 km
Sunrise: 5:47 am
Sunset: 7:53 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
11°/15°°C 0 mm 0% 2 mph 17% 1006 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
10°/13°°C 0 mm 0% 4 mph 24% 1006 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
10°/12°°C 0 mm 0% 6 mph 29% 1006 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
5°/5°°C 0.27 mm 27% 13 mph 86% 1013 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
5°/5°°C 0.25 mm 25% 16 mph 68% 1016 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 18 mph 33% 1016 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
11°/11°°C 0 mm 0% 15 mph 35% 1014 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 12 mph 39% 1015 mb 0 mm/h