Home / Дэлхийн мэдээ / БНСУ-ын экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн ялыг 7 жил болгож нэмэгдүүллээ.

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн ялыг 7 жил болгож нэмэгдүүллээ.

Сөүлийн Давж Заалдах Шатны Шүүх 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шударга ёсонд саад учруулсан хэргээр БНСУ-ын экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлд анх оноосон 5 жилийн ялыг 7 жил болгож нэмэгдүүллээ.

Шүүхээс гаргасан энэхүү шийдвэр нь 2024 оны 12 дугаар сарын 3-нд Юн Сок Ёл цэргийн эргэлт хийхээр онцгой байдал зарласантай холбоотой хэргийн давж заалдах шатны анхны шүүх хурлын шийдвэр болж байна. Тус хэрэг нь Юн өөрийгөө баривчлагдахаас сэргийлж, бүрэн эрхээ хэтрүүлсэн тушаал, шийдвэр гаргасан, баримт бичиг хуурамчаар үйлдсэн зэрэг зүйл ангиуд түүний ялыг нэмэгдүүлжээ.

Шүүгч Юн Сон Сик шийдвэрийг уншиж танилцуулахдаа “Юн Сок Ёл хууль ёсоор шаардлагатай Засгийн газрын хуралдааныг тойрч, баримт бичиг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ нуухыг завдсан, мөн Ерөнхийлөгчийн Хамгаалалтын Албыг хувийн арми мэт ашиглан баривчлалаас зайлсхийсэн” гэдгийг тогтоосон гэв.

Анхан шатны шүүх 1 дүгээр сард Юнг 5 жилээр шийтгэж, Засгийн газрын хуралдаантай холбоотой бүрэн эрхээ хэтрүүлсэн зарим зүйл ангиас цагаатгасан байсан. Гэвч Сөүлийн Дээд Шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, бүх ялаар буруутгав. Шүүх “Юн зөвхөн цөөн хэдэн гишүүнийг дуудаж, албан ёсны хуралдаан зохион байгуулах дүр үзүүлсэн нь мэдэгдээгүй үлдсэн 9 гишүүний эрхийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэв.

Сонирхуулахад Юн Сок Ёл өмнө нь төрийн эрхийг хууль бусаар авах хэргээр бүх насаараа хоригдох ял сонсоод байсан бол энэ 7 жилийн ял нь түүн дээр нэмэгдэх болж байна. Мөн прокурорууд өнгөрсөн долоо хоногт өөр нэгэн шүүх хурал дээр Юнг 2024 онд БНАСАУ-тай зөрчилдөөнийг санаатайгаар хурцатгахын тулд Пхеньян дээгүүр дрон нисгэх тушаал өгсөн хэргээр 30 жилийн ял нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн байна.

Саяхан албан тушаал, эрх мэдлээр халгиж байсан Юн Сок Ёлыг 2024 оны 12 дугаар сарын 14-нд Парламентаас огцруулж, 2025 оны 4 дүгээр сард Үндсэн Хуулийн Шүүхээр албан ёсоор огцорсон юм.

Түүнчлэн өчигдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 28-нд шүүхээс Юнгийн эхнэр Ким Гон Хи-гийн ялыг 4 жил болгож нэмэгдүүлсэн юм. Түүнийг хууль бус тансаг бэлэг авсан, хувьцааны үнийг хуурамчаар хөөргөсөн, санхүүгийн луйвар хийсэн зэрэг зүйл ангиудаар ялласан байна.

Юнгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж, Дээд Шүүхэд давж заалдах болсноо зарласан байна.

Эх сурвалж: NPR, ABC News, Korea Times

#Шортли #ӨмнөдСолонгос #ЮнСокЁл #ШүүхийнШийдвэр #SouthKorea #YoonSukYeol #MartialLaw

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
7:16 pm, Jun 15, 2026
temperature icon 17°C
overcast clouds
69 %
1008 mb
5 mph
Wind Gust: 6 mph
Clouds: 89%
Visibility: 10 km
Sunrise: 4:52 am
Sunset: 8:52 pm
Hourly Forecast
8:00 pm
temperature icon
16°/16°°C 1 mm 100% 4 mph 76% 1009 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
13°/15°°C 0.28 mm 28% 6 mph 80% 1010 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
11°/13°°C 0.1 mm 10% 4 mph 87% 1010 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
11°/11°°C 0 mm 0% 4 mph 93% 1012 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 77% 1011 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
20°/20°°C 0 mm 0% 4 mph 54% 1009 mb 0 mm/h
2:00 pm
temperature icon
24°/24°°C 0 mm 0% 8 mph 36% 1006 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
25°/25°°C 0 mm 0% 8 mph 30% 1005 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%