-
01
🇺🇸🇨🇳 Трамп Бээжинд айлчилж Ши Жинпинтэй уулзалт хийнэ
Юу болох вэ: АНУ-ын ерөнхийлөгч 2017 оноос хойш Хятад руу хийж буй анхны айлчлал. Хэлэлцэх асуудал: худалдаа, газрын ховор элемент, Тайвань, Иран, Хормузын хоолой. ⚡ Дэлхийн эдийн засагт маш том нөлөөтэй.
-
02
🇦🇹 Евровишин 2026 Венад 70 жилийн ой
Юу болох вэ: 35 улсын төлөөлөгчид Винер Штадтхалле-д өрсөлдөнө. Хагас финалууд V.12, V.14, Гранд финал V.16. 🎤 Газын дайны улмаас 5 улс боикот зарласан байна.
-
03
🇺🇸 АНУ-ын 4-р сарын хэрэглээний үнийн индекс инфляцын түвшин нийтэлнэ
Юу болох вэ: Хөдөлмөрийн статистикийн товчоо Нью Йоркын цагаар 8:30-д энэхүү түвшинг зарлана. 💵 3-р сард инфляц 3.3% байсан нь 2024 оны 5-р сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Зах зээл, Холбооны нөөц энэ тоонд хэт мэдрэг юм.
-
04
🇺🇸 Пауэллын Холбооны Нөөцийн Системийн захирлын хугацаа дуусна — Түүнийг Уорш орлох уу?
Юу болох вэ:Энэ 7 хоногт Жером Пауэллын Холбооны нөөцийн системийн (ХНС) даргын 4 жилийн хугацаа албан ёсоор дуусна. 🏦 Сенат энэ долоо хоногт Кевин Уоршыг батлах санал хураалт явуулна.
-
05
🇫🇷 79 дэх Каннын кинофестиваль эхэллээ
Юу болох вэ: Пьер Сальвадоригийн “The Electric Kiss” нээлтийн киногоор наадам эхэлнэ. 🎬 Тэргүүн шүүгчээр Парк Чан-Вук ажиллана
-
06
🏀 NBA-ын Бүсийн хагас финалын шийдвэрлэх өдрүүд
Юу болох вэ: Oklahoma–Lakers (тоглолт 4 V.11), Cleveland–Detroit (тоглолт 5 V.13), Minnesota–San Antonio (тоглолт 5 V.12). 🏆 Бүсийн финалд ямар багууд шалгарах нь энэ 7 хоногт тодорхой болно.
-
07
🇷🇺🇺🇦 Орос-Украйны гурван өдрийн гал зогсоох тохиролцооны дараа юу болох вэ?
Юу болох вэ: V.9-нд Москвагийн Ялалтын парадын үеэр АНУ-ын зуучилсан тохиролцсон гал зогсоох хугацаа дуусаж байна.🕊️ Путин дайн “удахгүй дуусаж магадгүй” гэсэн боловч энэ долоо хоногт хэлэлцээрийн дараагийн алхам тодорхой болно.
-
08
🇰🇵 Хойд Солонгосын шинэ зэвсэг, усан флотын устгагч хөлөг
Юу болох вэ: Ким Жон Ун V.7-нд Чхве Хён устгагч хөлгийг танилцуулсан. 🚢 Сөүлийн нийслэлийн бүсэд оновчтой буудах хол тусгалтай артиллерийг энэ онд байрлуулахаа тэрээр зарласан. Зүүн хойд Азийн хурцадмал байдал нэмэгдэж байна. Цаашид хэрхэн өрнөх вэ?
-
09
🇧🇸 Багама улсын парламентын сонгууль
Юу болох вэ: 2026 оны Багама улсын парламентын сонгууль энэ 7 хоногт явагдана. 🗳️ Карибын бүсийн санхүүгийн төв, аялал жуулчлалын тэргүүлэгч улсын засаглалын чиглэл тодорхойлогдоно.
-
10
🇨🇻 Кабо-Верде улсын парламентын сонгууль
Юу болох вэ: Атлантын далайн арлын Африкийн улс шинэ парламентаа энэ 7 хоногт сонгоно. 🌍 АНУ-Хятад хоёр Африкийн төлөө өрсөлдөж буй үед энэ жижиг боловч стратегийн улсын сонгуулийн үр дүн анхаарал татаж байна.

ШОРТЛИ ШИНЭ ДОЛОО ХОНОГ-2026.05.11
Table of Contents
1. 🇺🇸🇨🇳 Трамп Бээжинд айлчилж Ши Жинпинтэй уулзалт хийнэ
2. 🇦🇹 Евровишин 2026 Венад 70 жилийн ой
3. 🇺🇸 АНУ-ын 4-р сарын хэрэглээний үнийн индекс инфляцын түвшин нийтэлнэ
4. 🇺🇸 Пауэллын Холбооны Нөөцийн Системийн захирлын хугацаа дуусна — Түүнийг Уорш орлох уу?
5. 🇫🇷 79 дэх Каннын кинофестиваль эхэллээ
6. 🏀 NBA-ын Бүсийн хагас финалын шийдвэрлэх өдрүүд
7. 🇷🇺🇺🇦 Орос-Украйны гурван өдрийн гал зогсоох тохиролцооны дараа юу болох вэ?
8. 🇰🇵 Хойд Солонгосын шинэ зэвсэг, усан флотын устгагч хөлөг
9. 🇧🇸 Багама улсын парламентын сонгууль
10. 🇨🇻 Кабо-Верде улсын парламентын сонгууль
🌍 ШОРТЛИ ШИНЭ ДОЛОО ХОНОГ
Дэлхийн томоохон үйл явдлуудын тухай урьдчилсан мэдээ
2026.05.11 – 05.17
V.14–15 Трамп Бээжинд Ши Жинпинтэй уулзна
V.12 АНУ-ын CPI инфляцын тоо нийтлэгдэнэ
V.12, 14, 16 Евровишин 2026 Вена дахь финал
V.15 Пауэллын Холбооны Нөөцийн Системийн хугацаа дуусна
V.12 Каннын кинофестиваль нээлтээ хийнэ
V.11–17 NBA Plyaoff Бүсийн хагас финалын тоглолтууд












