ХАНТА
ВИРУС
Ханта нь хулганаас тархдаг үхлийн аюултай вирус юм. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй 2026 оны 4 дүгээр сарын 1-нд аялалд гарсан Голландын далайн аяллын хөлөг дээр гарсан дэгдэлтээр 11 хүн халдвар авч, 3 хүн нас бараад байна. Юу болсон бэ? Бид юу мэдэх ёстой вэ? Яаж урьдчилан сэргийлэх вэ?
Вирусын мөрөөр 70 жилийн өмнөх үйл явдал
Хантавирус нь шинэ вирус биш юм. Вирус судлаачид түүнийг хүн төрөлхтөнтэй чацуу настай байж магадгүй гэж үздэг. Гэвч орчин үеийн анагаах ухаан түүнийг сүүлийн зуун жилд танин мэдэж эхэлсэн.
Вирус хэрхэн дамждаг вэ?
Хантавирусын үндсэн эзэн нь хулгана, харх — ялангуяа буга хулгана (deer mouse) болон будааны хулгана. Хүн дөрвөн үндсэн замаар халдвар авдаг.
Агаараар
Хулганы шээс, баас, шүлсний хатсан ширхэг агаарт дэгдэж түүнийг нэвт амьсгалснаар хүний биед ордог. Хамгийн түгээмэл зам. Хог хаягдалтай байр сууцыг цэвэрлэхэд эрсдэл үүсдэг.
Шууд хүрэлцэх
Хулганын хазалт, эсвэл шархлаатай гар нь халдвартай үлдвэр зэрэгт хүрэх үед халдвар дамжина. Чийгшилтэй гадаргуу дээр вирус 2-3 хоног амьд байж чаддаг.
Бохирдсон хоол
Хулгана хүрсэн, дээр нь шээсэн, баасан хоол, ус хэрэглэх. Бэлчээр, малын хашаа, гэрт ил хадгалсан хүнс эрсдэлтэй бүтээгдэхүүн юм.
Хүн → хүн
ЗӨВХӨН Andes хувилбар л хүн хооронд дамждаг. Бусад хантавирус хүн хооронд халдварладаггүй. Хаалттай орчинд (хөлөг онгоц, анги танхим, эмнэлэг) удаан хугацааны нягт харьцаагаар тархах боломжтой.
Биеийн дотор юу болдог вэ?
Нууц хугацаа 1–8 долоо хоног. Эхний шинж тэмдэг нь хамрын ханиадтай ялгахад хэцүү. Энэ нь хантавирусын хамгийн аюултай тал.
Хамгийн аюултай вирусын нэг
Хантавирусын нас баралтын түвшинг бусад дэлхийг донсолгосон халдварт өвчнүүдтэй харьцуулбал энэ нь хамгийн өндөр түвшний нэг болж байна.
▸ Хантавирус 3 төрөлд хуваагдан график дээр харагдаж байгаа нь түүний хэлбэр бүр өөр эрсдэлтэй гэдгийг харуулна. Andes нь хүнээс хүнд дамждаг цорын ганц төрөл бөгөөд хамгийн аюултай.
Тусгай эмчилгээ БАЙХГҮЙ
Өнөөдөр хантавирусын эсрэг тусгай эм, вакцин аль аль нь байхгүй. Эмч нар зөвхөн шинж тэмдгийг бууруулах, арилгах эмчилгээ-г л санал болгож чадна. Цаг алдалгүй эмнэлэгт хүрэх нь амь насыг авардаг.
Эрчимт эмчилгээ
Эрчимт эмчилгээнд шилжих, эмчийн байнгын хяналтад байх, цусны даралт тогтворжуулах, шингэний тэнцвэрийг хатуу барих.
Хиймэл амьсгал
Уушгины хүнд хэлбэрт ECMO (хиймэл уушги) ашиглах нь сэргэх боломжийг 2 дахин нэмэгдүүлнэ. ECMO-ын тусламж эртхэн авах нь чухал.
Эрт оношилгоо
PCR ба эсрэг биетийн шинжилгээ хийлгэх. Анхны 24 цагт оношлогдсон тохиолдолд амьдрах магадлал 80%-аас дээш байна.
Хантавирус хаана байдаг вэ?
Дэлхийд хантавирусын 50 гаруй төрөл бий. Газар нутаг тус бүрд өөр өөр хулганын төрлөөр дамждаг учир халдварын тархалт тодорхой бүс нутгуудад төвлөрдөг. Улсууд эрсдэлийн түвшингээр өнгөтэйгөөр харагдана.
Та өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Хантавирусын эсрэг вакцин байхгүй учир урьдчилан сэргийлэлт нь ганц боломж юм. Ялангуяа хөдөө орон нутаг, гэр, сууц, бэлчээрт байх үед анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.













