Их Британийн улс төрийн тод өнгө Кейр Стармер гэж хэн бэ? Тэр юу бүтээсэн бэ? Түүний дараа хэн Ерөнхий сайд болох вэ?
🧑💼 Хувийн намтар: Ажилчин гэр бүлээс Даунинг стрийт хүртэлх урт зам
📷 Keir Starmer бага насандаа — Surrey, 1960-аад он
📷 Залуу хуульч Стармер — Doughty Street Chambers, 1990-ээд он
Кейр Родней Стармер 1962 оны 9 дүгээр сарын 2-нд Лондоны Соутварк дүүрэгт төрж, Суррей мужийн Окстед хотод өсжээ. Аав нь үйлдвэрийн ажилчин, ээж нь Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албанд сувилагч байсан нь түүний улс төрийн дүр төрхөд гүн ул мөр үлдээсэн.
Түүнийг Лейборист (Labour Movement) буюу ажилчин ангийн эрх ашиг, хөдөлмөрийн шударга нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулахын төлөө үүссэн улс төр, үйлдвэрчний эвлэл, иргэний байгууллагуудын нэгдсэн хөдөлгөөний түүхэн удирдагч Кейр Хардие-ийн нэрээр нэрлэсэн нь санамсаргүй сонголт биш байв. Энэ нэр эцэг эхийнх нь улс төрийн итгэл үнэмшил, ажилчин ангийн үнэт зүйлтэй шууд холбоотой. Гэр бүлийнхнээсээ анх удаа их сургууль төгссөн хүн болсон тэрээр Лидсийн их сургуульд хуулийн бакалавр хамгаалж, дараа нь Оксфордын их сургуульд иргэний хуулийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан байна.
⚖️ Хуульчийн замнал: Хүний эрхийн өмгөөлөгчөөс улсын прокурор хүртэл
📷 1980-аад оны Стармер сургуулиа төгсөж шинэхэн хуульч болов
1987 онд Middle Temple-д хуульч болж, 1990 онд хүний эрхийн хэргээр мэргэшсэн Doughty Street Chambers-ийг хамтран байгуулжээ. Карибын орнуудад цаазаар авах ялыг халах хөдөлгөөнд оролцож, McDonald’s, Shell зэрэг том корпорацын эсрэг энгийн иргэдийн эрхийг хамгаалсан нь түүнийг зарчимтай, хатуу байр суурьтай хуульч хэмээн олон нийтэд таниулсан юм.
2008–2013 онд тэрээр Улсын прокурор (Director of Public Prosecutions) болж, Их Британийн төрийн яллах байгууллага (Crown Prosecution Service)-ыг удирдав. Энэ хугацаанд Stephen Lawrence-ийн хэрэгт ахиц гаргах, бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах журам шинэчлэх зэрэг чухал ажлууд хийсэн.
Stephen Lawrence-ийн хэрэг нь Их Британийн орчин үеийн түүхэн дэх хамгийн алдартай, нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн эрүүгийн хэргүүдийн нэг юм. Энэ хэрэг нь зөвхөн нэг хүний амийг хөнөөсөн хэрэг биш, харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт болон цагдаагийн байгууллагын алдааг илчилсэн түүхэн үйл явдал болсон.
Түүнийг 2014 онд эрүүгийн шударга ёсны салбарт өндөр хувь нэмэр оруулсныг үнэлж Английн хамгийн өндөр дээд Sir цолоор шагнажээ.
📅 Улс төрийн замнал: Он цагийн товчоон
🏛️ Ерөнхий сайдын жилүүд: Том ялалтаас хурдан уналт хүртэл
📷 Starmer эхнэр Victoria-тайгаа 10 Downing Street-д — 2024 он
📷 Ерөнхий сайд Стармер — Downing Street, 2025 он
2024 оны 7 дугаар сарын 5-нд Starmer Их Британийн Ерөнхий сайд болж, 14 жил үргэлжилсэн Консерватив намын засаглалыг эцэслэв. Лейборист нам 412 суудал авч, улс төрийн газрын зургийг нэг шөнийн дотор өөрчилсөн мэт харагдаж байлаа. Гэвч тэр том ялалтын ард эдийн засгийн дарамт, нийгмийн бухимдал, намын дотоод зөрчил хуримтлагдсаар байв.
⚡ Яагаад огцрох болов? — Уналтын гол шалтгаанууд юу байв?
📷 Ерөнхий сайдын сүүлийн өдрүүд — Лондон, 2026 он
Түүний албан тушаалаасаа огцрох үйл явц гэнэтийн дэлбэрэлт биш, удаан хуримтлагдсан улс төрийн дарамт байлаа. 2026 оны 5 дугаар сарын орон нутгийн сонгуульд Лейборист нам 1,500 гаруй суудлаа алдаж, Reform UK богино хугацаанд хүчтэй өсөв. Үүний дараа түүний намын 103 парламентын гишүүн Стармерыг огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан нь түүний байр суурийг ноцтой ганхуулсан юм.
Үүний дараа 6 дугаар сарын 18-нд Makerfield-ийн нэмэлт сонгуульд Анди Бурнхам ялж, Лондонд ирснийхээ дараа удирдагчийн өрсөлдөөнд орох шаардлагатай суудлаа авч чадлаа. Энэ үйл явдал Стармерын улс төрийн ирээдүйг үндсэндээ бүрхэг болгосон байна. Ингээд 6 дугаар сарын 22-нд тэр бээр Даунинг стритийн индэр дээрээс огцрохоо олон нийтэд зарласан юм.
Эх сурвалж: YouGov / The Times
🏆 Стармер огцрохдоо ямар өв үлдээв?
Эх сурвалж: BBC, Wikipedia, Big Issue дүн шинжилгээ
Starmer-ийн богино хугацааны засаглалд нийтийн тээврийн шинэчлэл, ажилчдын эрх, Украйны дэмжлэг, Палестиныг хүлээн зөвшөөрөх шийдвэр, Хятадтай харилцаагаа хэвийн болгох оролдлого зэрэг хэд хэдэн том алхам багтсан. Гэхдээ эдгээр нь эдийн засгийн өсөлт, амьжиргааны өртөг, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний бодит дарамтыг дарахад хангалтгүй байв.
🔮 Стармерын дараа Ерөнхий сайд хэн болох вэ?
📷 Анди Бурнхам — Лейборист намын хамгийн өндөр магадлалтай залгамжлагч
Их Британийн парламентын тогтолцоонд Ерөнхий сайдыг заавал шинэ бүх нийтийн сонгуулиар биш, эрх барьж буй намын шинэ удирдагчаар тодруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, парламент дахь олонхоо хадгалж буй нам удирдагчаа сольсноор Ерөнхий сайд ч мөн өөрчлөгдөнө. Стармер намын удирдагчаас буувал Лейборист намын NEC буюу Үндэсний гүйцэтгэх хороо дараагийн удирдагчийг тодруулах үйл явцыг эхлүүлнэ.
Starmer 2026 оны 7 дугаар сарын 9-нд нэр дэвшигчдийн бүртгэлийг нээж, 7 дугаар сарын 16 гэхэд сонгуулийн явцыг дуусгах тохироонд хүрсэн гэж мэдээлэгдэв. Ингэснээр парламент есдүгээр сард эргэн хуралдах үед шинэ Ерөнхий сайд аль хэдийн томилогдсон байх төлөвтэй.
🏆 Анди Бурнхам — Хамгийн өндөр магадлалтай залгамжлагч
Манчестерийн хуучин мэр Анди Бурнхам 2001–2017 онд парламентын гишүүн байсан бөгөөд Гордон Брауны засгийн газарт сайдаар ажиллаж байв. 2026 оны 6 дугаар сарын 18-нд Makerfield-ийн нэмэлт сонгуульд ялалт байгуулснаар тэр дахин Вестминстерт орж ирлээ. Түүнийг намын дотор өргөн дэмжлэгтэй, олон нийтэд танигдсан, төвийн болон зүүн жигүүрийн хоорондын тэнцвэрийг барьж чадах хүн гэж харж байна. Иймээс тэр өрсөлдөөнгүйгээр намын удирдагч болох магадлалтай.
Хэрэв энэ хувилбар биелбэл тэр 2026 оны 7–8 дугаар сард Их Британийн шинэ Ерөнхий сайд болж, сүүлийн 10 жилийн доторх долоо дахь Ерөнхий сайд болох юм.
👤 Стармерын хувийн амьдрал: Гэр бүл, хөлбөмбөг, энгийн амьдралын хэв маяг
📷 Arsenal клубын дэмжигч Стармер — Эмирейтс Стадион
📷 Стармер эхнэр Виктория болон эцэг эхтэйгээ хурмын өдөр — 2007 он
Стармер 2007 онд эхнэр Викториа Александер-тай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Викториа хуулийн боловсролтой ч одоо Британийн Үндэсний эрүүл мэндийн албанд ажилладаг. Тэдний гэр бүл Хойд Лондонд амьдардаг. Стармер Arsenal клубын үнэнч дэмжигч бөгөөд зав гарвал найзуудтайгаа хөл бөмбөг тоглох дуртай. Мөн хөгжмийн сонирхолтой нэгэн: багадаа хожим Fatboy Slim нэрээр алдартай болсон Норман Кооктэй хамт хөгжмийн хичээлд сууж байжээ. Улс төрийн ширүүн тайзны ард ийм энгийн, гэр бүлсэг дүр төрх нь түүнийг олон нийтэд арай ойр харагдуулдаг.
Шортли Тоймоор Их Британийн Ерөнхий сайд, улс төрийн тод өнгө Кейр Стармерыг онцоллоо.














