АНУ болон Израйлын зүгээс Иранд хийж буй цэргийн ажиллагаанаас шалтгаалан 2026 оны гуравдугаар сарын эхээр Ойрх Дорнодод хурцадмал байдал огцом нэмэгдэж, Иран улс стратегийн чухал бүс болох Хормузын хоолой дахь усан тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж эхэлснээр дэлхийн нефтийн зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа билээ.
Дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг энэхүү усан замд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор олон улсын тээврийн компаниуд танкеруудын хөдөлгөөнийг зогсоох, чиглэлээ өөрчлөх шийдвэрүүдийг толгой дараалан гаргаж, дайны бүс нутгаар дамжин өнгөрөх усан онгоцны урсгал эрс буурсан байна.
Ийм нөхцөлд Ираны тал усан замыг бүрэн хаасан хэдий ч шаардлага хангасан зарим хөлөг оноцуудыг нэвтрүүлэх бодлого баримталж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Ялангуяа төвийг сахисан байр суурьтай, төлбөрөө Хятадын юаниар тохиролцсон улс орнуудын хөлгүүдэд тодорхой нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байгаа нь нефтийн зах зээлд анхны эерэг дохио болов.
Энэ нөхцөл байдлын дунд 2026 оны гуравдугаар сарын 16-нд Абу Дабигийн Дас арал дээрх нефтийн терминалаас түүхий нефть ачсан Арфамакс (Aframax) ангиллын “Karachi” танкер хөлөг онгоц Хормузын хоолойг амжилттай гаталж, Пакистаныг чиглэн хөдөлсөн нь онцлох үйл явдал болж байна. Тус хөлөг нь автомат танилтын систем (AIS)-ээ идэвхтэй ажиллуулсан хэвээр нэвтэрсэн нь дайны нөхцөлд минажуулсан хэсгийг амжилттай тойрон гарч, тодорхой хэмжээний ил тод, зохицуулалттай тээвэр үргэлжилж байгааг илтгэжээ.
Энэхүү явдал нь тус бүс нутгийн хурцадмал байдал үргэлжилж байгаа ч нефтийн нийлүүлэлт бүрэн тасалдаагүй, харин хязгаарлагдмал хэлбэрээр үргэлжилж буйг харуулсан чухал дохио гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Улмаар энэхүү тээвэр амжилттай үргэлжилбэл олон улсын зах зээл дээр нефтийн үнийн огцом өсөлтийн эрсдэлийг хэсэгчлэн бууруулах төлөвтэй байна. Мөн Иран улс зарим тохиолдолд нефтийн арилжааг ам.доллараас өөр валютаар, тухайлбал Хятадын юаниар хийх нөхцөл тавьж эхлэх тухай мэдээлэл гарсан нь дэлхийн эрчим хүчний худалдаан дахь валютын бүтэц өөрчлөгдөж эхэлж байгааг илтгэх шинэ хандлага урган гарч ирж байна.
Ийнхүү Хормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа ч энэхүү анхны танкер хөлөг онгоцнй нэвтрэлт нь бүс нутгийн эрсдэлийн дунд ч стратегийн урсгал бүрэн зогсоогүй, харин улс төр, эдийн засгийн нөхцөлөөс хамааран шинэ хэлбэрээр үргэлжилж байгааг харуулсан чухал үйл явдал болж байна.
Эх сурвалж: Reuters
HormuzStrait #OilTanker #KarachiTanker #MiddleEastTensions #Iran #Geopolitics #OilMarket #EnergyCrisis #GlobalTrade #YuanVsDollar #DeDollarization #BreakingNews #MaritimeSecurity #OilSupply #WorldNewsХормуз #ГазрынТос #Танкер #Иран #Геополитик #ДэлхийнМэдээ #ЭрчимХүч #НефтийнЗахЗээл #Хямрал #Юань #Доллар #Тээвэр #Дайн #Shortlymn






