Нефтийн гүрэн бензинээр тасалдаж байна: ОХУ-ын шатахууны хямралын бодит дүр зураг
Боловсруулах үйлдвэрүүд дээрх дронын цохилт, экспортын хориг, хөөрсөн үнэ нь хоосон колонк, уртаас урт дараалал, иргэдийн бухимдлын шалтгаан болж байна. Мөн энэ бүхэн 97 хувь нь Оросын шатахуунаас хамааралтай Монголд хэрхэн нөлөөлж байна вэ?
Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг Орос улс 2026 оны намар өөрийн иргэдээ бензинээр хангаж чадахгүй хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байна. Украйны дронууд 2026 онд л гэхэд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг 70 гаруй удаа цохиж, боловсруулалт 2002 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч унав. Үүний үр дүнд колонк дээр урт дараалал, литрийн хязгаар, хөөрсөн үнэ бий болж Оросын засгийн газрын зүгээс экспортын хориг тогтоосон. Монгол Улс энэ хоригийн гадуур үлдсэн ч шатахууны дутагдал өдөр ирэх тусам ихэссээр байна. Тэгвэл яагаад гэдгийг хамтдаа тодруулж харъя.
1. Шатахууны хямрал хаанаас эхтэй вэ?
Орос улс өдөрт 8 сая гаруй баррель түүхий нефть олборлодог ч бензин, дизель болгон хувиргах ажлыг 38 томоохон боловсруулах үйлдвэр гүйцэтгэдэг. Украйн 2025 оны зунаас эхлэн эдгээр үйлдвэрийн хамгийн эмзэг хэсэг болох анхдагч нэрэх төхөөрөмж (CDU)-ийг холын тусгалын дроноор онилон довтлох болсон. Цохилтын давтамж 2026 онд эрс нэмэгдэж 8 дугаар сард л гэхэд дор хаяж 21 удаа хийгдсэн нь энэ дайны хамгийн өндөр сарын үзүүлэлт болсон.
Москвагийн Капотня, Кириши (КИНЕФ), Рязань, Волгоград, Саратов, Пермь, Омск, Новошахтинск зэрэг үйлдвэрүүд нэг бус удаа 0 зогссон. Оросын хамгийн том 10 үйлдвэрийн 8 нь цохилтод өртсөн бөгөөд дизель түлшний гол 6 үйлдвэрийн 3 нь 9 дүгээр сард үйлдвэрлэлээ эрс бууруулж эсвэл бүрэн зогсоосон байна.
Боловсруулалтын хэмжээ огцом унав
ОХУ-ын газрын тос боловсруулалт, сая баррель/өдөр. Багана дээр хулганаа аваачиж дэлгэрэнгүйг үзнэ үү.
(тооцоо)
Шатахуун боловсруулах үйлдвэрийн хэдэн хувь нь зогссон бэ? Үнэлгээнүүд ялгаатай дүр зураг харуулж байна.
ОХУ-ын боловсруулах хүчин чадлаас ажиллахгүй байгаа хувь — эх сурвалжаар
2. Эрэлт ба нийлүүлэлтийн ангал
Бензин: Өдрийн үйлдвэрлэл vs эрэлт
мянган тонн/өдөр
Орос даяарх шатахууны дутагдал, хязгаарлалтын талаар (клонк, бүс нутаг, худалдааны хязгаар) дээр дарж сонирхоорой
Тухайн төрлийн бензингүй байсан колонкийн хувь
8.19-нд «Gdebenz» аппын мэдээгээр бензин байгаа колонкийн хувь 28% хүртэл унаж, Москвагийн колонкуудын 90% нь АИ-92-гүй болсон (Yandex Fuel).
ОХУ-ын 83 холбооны субъектээс (эзлэгдсэн нутгийг тооцохгүй)
| Бүс / сүлжээ | Хязгаарлалт | Огноо |
|---|---|---|
| Забайкалийн хязгаар | 1 машинд 15 л (АИ-92, АИ-95), 48 колонкод | 2026.09 |
| Ленинград муж | 1 машинд 30 л; бие даасан колонкийн ~20% зогссон | 10.01 хүртэл |
| Калуга муж | Улсын дугаарын тэгш/сондгойгоор; канистраар худалдахыг хориглов | 2026.09 |
| Крым, Севастополь | Онц байдал; бензиний худалдааг бүрэн зогсоосон | 2026.06.26 |
| Газпром нефть / Татнефть | 40 л / 50 л бензин, 60 л дизель нэг хэрэглэгчид | 2026.08 |
Забайкальд 17 мянган тонн нөөц ~20 хоногт хүрэлцэхээр байсан ба 249 колонкийн 106 нь л хязгааргүй ажиллаж байв (The Moscow Times, 09.23).
3. Шатахууны үнэ инфляцаас 3-4 дахин хурдан өсөв
Оросын засгийн газар үнийг хяналтдаа байлгах гэж оролдсон ч жижиглэнгийн үнэ 2026 онд түүхэн хурдаар өссөн. 6-р сарын 16-22-ны долоо хоногт бензин 3%-иар үнэтэй болсон нь 20 жилийн статистикт байгаагүй долоо хоногийн хамгийн огцом өсөлт байв. Raiffeisenbank-ийн тооцоогоор шатахууны үнэ албан ёсны инфляцаас 4 дахин хурдан өсч байна.
Бензиний жижиглэн үнийн өсөлт, оны эхнээс (%) гарфик дээр дарж танилцана уу!
Цэг дээр хулганаа аваачиж (эсвэл Tab дарж) утгыг харна
Хүснэгтээр харах
| Огноо | Оны эхнээс | Тайлбар |
|---|---|---|
| 5-р сарын сүүл | ≈4.6% | Тооцоо: 6.22-ны 9.8%-иас 6-р сарын эхний 3 долоо хоногийн 5%-ийг хасав |
| 2026.06.22 | 9.8% | Charter97 / Росстат |
| 2026.07.06 | 13.9% | АИ-92, дизель 14.7% |
| 2026.08.17 | 18.4% | Жилийн өсөлт 23.8% |
| 2026.09.14 | 21% | The Moscow Times |
Жижиглэн үнэ, ₽/литр (улсын дундаж)
| Төрөл | 6.22 | 8.17 | Өөрчлөлт |
|---|---|---|---|
| АИ-92 | 67.54 | 72.49 | +7.3% |
| АИ-95 | 73.20 | 78.58 | +7.3% |
| АИ-98 | 96.51 | 101.89 | +5.6% |
Хамгийн өндөр үнэтэй бүс
| Бүс | АИ-92 | АИ-95 |
|---|---|---|
| Крым (7 сарын эх) | 123.53 | 170.59 |
| Тува, Магадан, Камчатка, Якут, Тюмень | 100+ | 90+ |
Бөөний зах дээр АИ-95 тонн нь 82,380 рубль хүрсэн. Бие даасан колонкууд зохицуулалттай сүлжээнүүдээс 50%-иас илүү үнэ тавьж, Монополийн эсрэг алба 58 шалгалт эхлүүлсэн.
4. Кремлийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
Москва хямралыг «түр зуурын» гэж тодорхойлсоор ирсэн ч арга хэмжээнүүд нь эсрэгээрээ асуудлын цар хүрээг харуулж байна. Шатахууны экспортыг хааж, түлшний чанарын стандартыг 13 жилийн өмнөх түвшинд буулгаж, Энэтхэг, Казахстан, Беларусаас бензин импортлож, газрын тосны компаниудад урьд өмнө байгаагүй их хэмжээний татаас олгож байна.
| Арга хэмжээ | Агуулга | Хүчинтэй хугацаа |
|---|---|---|
| ХОРИГБензиний экспорт | Бүх үйлдвэрлэгч, худалдаалагчид бүрэн хориг | 2027.01.31 хүртэл |
| ХОРИГДизель (үйлдвэрлэгч) | Дизель, далайн түлш, газойлын экспорт | 2026.10.31 хүртэл |
| ХОРИГДизель (бусад) | Үйлдвэрлэгч бус худалдаалагчид | 2027 оны 1-р сар хүртэл |
| ХОРИГОнгоцны түлш | Экспортын хориг | 2026 оны 11-р сар хүртэл |
| ЧАНАРЕвро-2/3/4 зөвшөөрөл | Хүхрийн агууламж өндөртэй (Евро-5-аас доош) түлш борлуулахыг зөвшөөрөв | ~1 жил (8.05-наас) |
| ИМПОРТЭнэтхэг, Казахстан, Беларусь | Энэтхэгээс 60–80 мян.тн; Казахстанаас 50 мян.тн хүртэл; сард 400 мян.тн импортлох төлөвлөгөө | 2026 оны 7-р сараас |
| МЭДЭЭЛЭЛСтатистик хаах | Боловсруулалт, эрчим хүчний экспортын мэдээллийг нийтэд хаасан зарлиг | 2026.09.28 |
Эх сурвалж: The Moscow Times, Al Jazeera, OilPrice, Wikipedia, Kyiv Independent
«Демпфер»: шатахууныг дотооддоо байлгахын үнэ
Газрын тосны компаниудад төсвөөс олгосон нөхөн олговор, тэрбум рублиэр харуулав.
5. Сонирхолтой нь нефть үнэтэй байхад орлого буурсан байна
2026 онд Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өссөн. Brent ангиллын газрын тос 9 дүгээр сарын 9-нд баррель нь 113.48 ам.долларт хүрч, дизелийн үнэ 200 ам.доллар/баррелиас давав. Оросын Urals 110, ESPO 120 доллараас дээш арилжаалагдаж, төсвийн суурь таамаглал болох 59 доллараас бараг хоёр дахин өндөр байна.
Гэвч Орос энэ боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Бүтээгдэхүүний экспорт хоригдож, үйлдвэрүүд эвдэрсэн тул илүүдэл түүхий нефтийг л гадагш гаргаж байна. 9 дүгээр сарын 27 хүртэлх 4 долоо хоногт өдөрт дунджаар 3.71 сая баррель гаргаж байна. Үүний зэрэгцээ хэрэглээг дотооддоо байлгахын тулд төсвөөс асар их нөхөн олговор гарч байна.
ОХУ-ын төсөвт орох нефть, хийн орлого
их наяд рубль, жилээр. 2026 — Сангийн яамны шинэчилсэн төсөөлөл
Хямрал гүнзгий байгаа хэдий ч Оросын эрх баригчид үүнийг удаан хугацаанд хүлээн зөвшөөрөхгүй.
6. Монголд үзүүлж буй нөлөө
Монгол Улс бензин, дизель түлшний импортынхоо 97 хүртэлх хувийг ОХУ-аас авдаг тул Оросын хямрал шууд манай колонкууд дээр тусав. Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол экспортын хоригт хамаардаггүй ч бодит нийлүүлэлт буурсан: Оросоос ирэх шатахуун 6-р сард 186.4 мянган тонн байснаа 7-р сард 173 мянган тонн болсон.
ОХУ-аас Монголд нийлүүлсэн шатахуун
мянган тонн/сар
Дизель түлшний үнэ, ₮/литр
15 хоногийн дотор дор хаяж 9.5%-иар өссөн
Монголын шатахууны хангамжтай холбоотой гол үйл явдал
Бүс нутгийн хэмжээнд ч мөн адил нөхцөл байдалтай байна. Энэ оны 6-р сард Оросын экспортын хоригийн дараа бензиний үнэ Тажикистанд 12–13%, Узбекистанд 11–11.5%, Киргизэд 10%-иар өсөж, импортынхоо 90 гаруй хувийг Оросоос авдаг Киргизэд ердөө 6 долоо хоногийн нөөц үлдсэн байв. Казахстан харин Оросын түүхий нефтийг өөрийн үйлдвэрт боловсруулж буцааж нийлүүлэх тохиролцоог хэлэлцэж байна.
7. Хямралын он цагийн дарааллаар харвал
8. Цаашид юу болох вэ?
Ойрын саруудад нөхцөл байдлыг гурван хүчин зүйл тодорхойлох болно.
Зөөлрөх хувилбар Боломжтой
Цохилт сулрах, засвар хурдсах, өвлийн улиралд бензиний эрэлт буурах. Экспортын хориг, импорт, демпферээр Оросын дотоод зах зээл тогтворжино. Гэвч төсөвт ногдох өртөг өндөр хэвээр.
Удаан үргэлжлэх хувилбар Эрсдэл өндөр
Зеленскийн 10.03-ны мэдэгдлээр цохилт үргэлжилнэ. Өвлийн дизелийн эрэлт, «Евро-2» түлшний техникт учруулах хохирол, төсвийн алдагдал нэмэгдэнэ. Монгол, Төв Азид нийлүүлэлтийн эрсдэл өвөл хүртэл үргэлжилнэ.
Оросын газрын тосны салбарын тэсвэрлэх чадвар аюултай хэмжээнд хүртэл унаж байна.
Дүгнэлт. Оросын шатахууны хямрал бол нефтийн хомсдол биш боловсруулах чадварын хямрал юм. Газар доорх нөөц, түүнийг олборлох хүчин чадал хэвээр боловч түүнийг бензин болгох «үйлдвэрийн гүүр» эвдэрсэн. Колонк дээрх дараалал, түүхэн хурдтай өсч буй үнэ, төсвөөс урсаж буй сая сая рубль нь Путины «ноцтой биш» гэсэн мэдэгдэлтэй зөрчилдөж байна. Монголын хувьд энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол, шатахууны хараат бус байдал, нийгмийн аюлгүй байдлын асуудлыг эн тэргүүнд тавих бас нэг хатуу сануулга болж байна.
- IEA — Oil Market Report, September 2026
- RFE/RL — Russia’s worst nationwide fuel shortages in years (2026.06.24)
- The Bell — Fuel crisis intensifies (2026.07.08)
- Al Jazeera — “The crisis is deep” (2026.07.02)
- NV — Refinery strikes deepen Russia’s fuel crisis (2026.09.05)
- Kyiv Post — Half of Russia’s top diesel refineries cut output (2026.09.15)
- The Moscow Times — Regions reimpose fuel purchase limits (2026.09.23)
- The Moscow Times — Crude exports rise as diesel ban limits gains (2026.09.29)
- The Moscow Times — Diesel export ban extended (2026.09.30)
- NV — Russia cuts 2026 oil and gas revenue forecast
- Kyiv Independent — Defense Ministry: over half of capacity wrecked (2026.10.04)
- Charter97 / Rosstat — weekly fuel prices (June, July, August 2026)
- The Moscow Times — Mongolia emergency fuel supplies (2026.08.11)
- Energynews — Mongolia rations gasoline (2026.09.08)
- M-International — Autumn fuel supply measures (2026.09.07)
- Wikipedia — 2025–2026 Russian fuel crisis














