Home / Улс төр / Кувейт Олон улсын иргэний нисэхийн байгууллага “ICAO”-д албан ёсны гомдол гаргав.

Кувейт Олон улсын иргэний нисэхийн байгууллага “ICAO”-д албан ёсны гомдол гаргав.

АНУ болон Израилын Иранд хийж буй цэргийн ажиллагааны үеэр Ойрх Дорнодын агаарын орон зайн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж, бүс нутгийн нисэх буудлууд болон агаарын замын хэвийн ажиллагаа алдагдаад 3 дахь 7 хоногийн нүүрийг үзэж байна.

Кувейтийн Иргэний нисэхийн газар 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллага “ICAO”-д албан ёсны эсэргүүцлийн захидал илгээж, агаарын орон зай зөрчигдсөн болон нисэх буудал, иргэний нисэхийн дэд бүтцэд халдлага үйлдэгдсэн явдал нь 1944 оны Чикагогийн конвенцыг ноцтой зөрчсөн гэж мэдэгджээ.

ICAO-д гомдол гаргах нь олон улсын иргэний нисэхийн эрх зүйн хамгийн өндөр түвшний арга хэмжээ юм. Хэрэв ICAO энэ зөрчлийг баталбал холбогдох улсуудад олон улсын нисэхийн эрхүүд хязгаарлагдах боломжтой юм.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн томоохон авиа компаниуд Персийн булангийн агаарын зайг тойрч нисэх, нислэгийн тогтсон замаа өөрчилж эхэлснээр нислэгийн цаг, шатахуун, зардлын хувьд ноцтой нэмэгдэл гарч байна. Зарим компани Ойрх Дорнод руу чиглэсэн нислэгийг хэсэгчлэн болон бүрмөсөн зогсоосон байна.

Нефт хомсдож, үнэ өсөж байгаа нь агаарын тээврийн JET-A1 шатахууны үнэ 40 гаруй хувиар нэмэгдэх гол шалтгаан болж байна. Энэхүү үнийн өсөлт нь авиа компаниудад шууд санхүүгийн дарамт учруулж Иргэний нисэхийн түүхэнд байгаагүй уналтыг үзүүлээд байна.

Иргэний нисэхийн 80 гаран жилийн тогтвортой эрх зүйн суурь болох Чикагогийн конвенц энэ удаа шалгалтаа өгч байна. Цаашид ICAO-ын шийдвэр дэлхийн агаарын тээврийн зохицуулалтад шинэ хуудас нээж болзошгүй юм.

Эх сурвалж: ICAO, Reuters, Aviation Week

#ICAO #CivilAviation #AviationSafety #Kuwait #ChicagoConvention #Hormuz #Iran #АгаарынТээвэр #НисэхийнАюулгүйБайдал #ИКАО #ЧикагийнКонвенц #ДэлхийнМэдээ #ShortlyNews #ЗөвхөнЧухлыг

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
2:02 pm, Sep 13, 2026
temperature icon 15°C
clear sky
25 %
1026 mb
4 mph
Wind Gust: 0 mph
Clouds: 0%
Visibility: 10 km
Sunrise: 6:26 am
Sunset: 7:11 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 7 mph 25% 1026 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 9 mph 28% 1025 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
9°/11°°C 0 mm 0% 1 mph 44% 1025 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
8°/8°°C 0 mm 0% 3 mph 57% 1024 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 58% 1023 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
7°/7°°C 0 mm 0% 3 mph 62% 1022 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
10°/10°°C 0 mm 0% 3 mph 56% 1021 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 43% 1019 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%