Home / Технологи / Нисгэгчгүй ачааны онгоц “HH-200” анхны нислэгээ амжилттай хийлээ.

Нисгэгчгүй ачааны онгоц “HH-200” анхны нислэгээ амжилттай хийлээ.

Хятадын “AVIC” компанийн зохион бүтээсэн “HH-200” загварын арилжааны зориулалттай, нисгэгчгүй, ачаа тээврийн агаарын хөлөг 2026 оны 4-р сарын 15-ны өглөө Шэньси мужийн Пүчэн хотод анхны нислэгээ амжилттай гүйцэтгэж, Хятадын томоохон нисгэгчгүй агаарын хөлөг хөгжүүлэлтэд шинэ ахиц дэвшил гарсныг нотлон харууллаа.

Тус нислэгийн туршид бүх системүүд хэвийн ажиллаж, онгоц тогтвортой байдлаа хадгалж, урьдчилан төлөвлөсөн бүх туршилтын маневруудыг амжилттай гүйцэтгэсэн байна.

“AVIC”-ийн бие даан хөгжүүлсэн “HH-200” нь дөрвөлжин их биетэй, хос сэнст хөдөлгүүртэй, өндөр далавчны тохиргоотой, хос давхар сүүлний загвартай. Ачааны тасалгааны стандарт эзлэхүүн 12 шоо метр бөгөөд 18 шоо метр хүртэл өргөтгөх боломжтой; хамгийн ихдээ 1.5 тонн ачаа ачих бөгөөд аяллын хамгийн их хурд 310 км/цаг, хамгийн их нислэгийн зай 2,360 км юм. “HH-200”-д нь 500 метрийн богино хөөрч буух зурвас шаардлагатай юм байна.

Түүнчлэн -40-өөс +50 градуст ажиллах хүчин чадалтай бөгөөд, харагдац муу үед ч төвөггүй хөөрч, буух боломжтойгоор зохион бүтээгдсэн байна.  Энэ давуу тал нь цаг агаарын хүнд нөхцөлтэй бүс нутаг, уул нуруу, арлууд, цасархаг бүс нутаг, өндөрлөг газруудад тээвэрлэлтийн хүндрэлийг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.

Нислэгийн удирдлагыг газраас хянах бөгөөд явах зам, маршрутыг урьдчилан онгоцонд суулгаж өгөх юм. Шаардлагатай тохиолдолд газраас онгоцыг шууд удирдах боломжтой юм. Мөн бодит цагийн хяналтаар нислэгийн чиглэлийг тохируулах AI-д суурилсан саадыг тойрох системээр тоноглогдсон.

Тус компанид анхны нислэгээс өмнө аль хэдийнээ 20 орчим захиалгын хүсэлт ирсэн байсан нь логистикийн операторуудын сонирхлыг ихээхэн татаж буйг илтгэж байна.

Эх сурвалж: Xinhua, China.org

#HH200 #AVIC #нисгэгчгүйонгоц #Хятад #карго #нисэхачаатээвэр #China #UnmannedAircraft #CargoUAV #Aviation #shortlymn

Sign Up For Daily Newsletter

Stay updated with our weekly newsletter. Subscribe now to never miss an update!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

📘 Shortly.mn
29,918 дагагч
Facebook хуудсаар маань дагаарай

loader-image
Ulaanbaatar
1:49 pm, Jun 10, 2026
temperature icon 21°C
clear sky
22 %
1011 mb
4 mph
Wind Gust: 3 mph
Clouds: 1%
Visibility: 10 km
Sunrise: 4:53 am
Sunset: 8:50 pm
Hourly Forecast
2:00 pm
temperature icon
21°/21°°C 0 mm 0% 4 mph 22% 1011 mb 0 mm/h
5:00 pm
temperature icon
21°/22°°C 0 mm 0% 5 mph 20% 1010 mb 0 mm/h
8:00 pm
temperature icon
19°/20°°C 0 mm 0% 1 mph 29% 1010 mb 0 mm/h
11:00 pm
temperature icon
15°/15°°C 0 mm 0% 4 mph 26% 1010 mb 0 mm/h
2:00 am
temperature icon
14°/14°°C 0 mm 0% 5 mph 30% 1009 mb 0 mm/h
5:00 am
temperature icon
14°/14°°C 0 mm 0% 6 mph 33% 1009 mb 0 mm/h
8:00 am
temperature icon
18°/18°°C 0 mm 0% 6 mph 31% 1008 mb 0 mm/h
11:00 am
temperature icon
23°/23°°C 0 mm 0% 7 mph 29% 1006 mb 0 mm/h

Shortly.mn · Санал асуулга
Та Туулын хурдны зам тавихыг дэмжиж байна уу?
📋 Төслийн танилцуулга
Нийт төсөв 2.3 их наяд ₮
Хэрэгжих хугацаа 2025–2027
Гүүрэн байгууламж 1.3 их наяд ₮
Авто зам 581 тэрбум ₮
Үндсэн зам 32 км
Холболтын зам 3.7 км
Үзүүлэлт 6 эгнээ · 100 км/ц · ~10,000 м гүүр
Тийм0%
Үгүй0%